Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалт” 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Нэг цонхны үйлчилгээний төв”-д 13:30-15:00 цагийн хооронд холбогдох материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.
Тавигдах шаардлага:
- Тусгай мэргэжил шаардсан албан тушаалд дээд боловсролтой байх;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн МУ-ын иргэн байх;
- Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
- 30 хүртэлх насны иргэн байх;
- Бие бялдрын зөв хөгжилтэй /хэт таргалалт, илүүдэл жингүй байх/, 170 см-аас дээш өндөртэй;
- Биед шивээсгүй, чих цоолоогүй байх;
- Төрийн албанаас дутагдлаар халагдаж байгаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
- Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хувилбар;
- Гурван үеийн түүх намтар;
- Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэйцээж зураг тус бүр 3 хувь/;
- Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
Жич: Зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
Холбогдох утас: 266296