loader

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БАТЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал Д.Батжаргалд хүндэтгэл үзүүлж, “Бид таны үргэлжлэл” чөлөөт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр бригадын генерал Д.Батжаргал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал, өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, алба хаагчдын асуусан асуултад хариулж, шүүхийн шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, хүний эрхийг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.
Алба хаагчдад өөрийн дурсамж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн бригадын генерал Д.Батжаргал Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд