loader

ГЭМТЭЛ СОГОГ ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги анги-Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс хоригдол, хоригдогч нарт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийн нэмэгдүүлж, нийт эмнэлгийн ажилчдыг чадавхжуулах урт болон богино хугацааны сургалтад хамруулах юм.
Түүнчлэн хүнд өвчтэй хоригдолд хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд