loader

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА УЛСЫН ТӨСӨВТ, ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Спортын 6 төрөлт тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд “Хэрэмт цамхаг” УТҮГ, “Төр хур” УТҮГ, “ШТН” ТӨААТҮГ, “Газар ивээл” ТӨААТҮГ, “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн алба хаагчид оролцож, ширээний теннис, дартс, шатар, туухай өргөлт, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн төрлөөр хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагналыг Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа А.Намсаманд болон улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдлагууд гардууллаа.
Ширээний теннисийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Харуул хамгаалалтын байцаагч, хошууч Х.Түвшинтөгс;
Ширээний теннисийн эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Ахлах нягтлан бодогч, ахмад Г.Энхцэцэг;
Дартсын эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Тэмүүлэн;
Дартсын эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Төр хур” УТҮГ-ын Ахлах нягтлан бодогч, ахмад Б.Чулуунцэнд;
Шатрын эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Ээлжийн дарга, дэслэгч Л.Энх-Оргил;
Шатрын эмэгтэй төрөлд тэргүүн байрт “ШТН” ТӨААТҮГ-ын Технологич инженер, чанарын байцаагч, ахмад Ч.Тэгшсайхан;
Туухай өргөлт +80 кг эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Ариунболд;
Туухай өргөлт +60 кг эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Төр хур” УТҮГ-ын Нярав, ахлагч З.Мядагбадам;
Туухай өргөлт -80 кг эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Тэмүүлэн;
Туухай өргөлт -60 кг эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Нярав, дэд ахлагч Б.Урангоо;
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Ариунболд ахлагчтай баг тамирчид;
Шилдэг эрэгтэй тоглогчоор “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ж.Басхүү;
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Нямжаргал ахлагчтай баг тамирчид;
Шилдэг эмэгтэй тоглогчоор “ШТН” ТӨААТҮГ-ын Ахлах нягтлан бодогч, ахмад Г.Батчимэг;
Волейболын эрэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Ариунболд;
Эрэгтэй тэгш тоглогчоор “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Гал, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, дэслэгч Н.Баянсан;
Волейболын эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагва ахлагчтай баг тамирчид;
Эмэгтэй тэгш тоглогчоор “Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтэс”-ийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагва нар тус тус шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд