loader

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХУРАНДАА Б.ЦЭВЭЭНДАШ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ӨВЛИЙН ГҮЙЛТЭЭ ЭХЛҮҮЛЭЭ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар өнөөдөр /2024.01.02/ Зайсан толгойгоос "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ.

Энэхүү өвлийн гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах,өвлийн гүйлтээр залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж, спортоор хичээллэх, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалах гэдгийг хурандаа Б.Цэвээндаш онцолсон юм.
Мөн тэрбээр 2023 оны 7 дугаар сард Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум 618 километр замыг 17 хоног гүйж туулсан бөгөөд тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ивээн тэтгэж, дэмжсэнд талархал илэрхийллээ.
Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд