loader

ШШГЕГ-ЫН "СҮЛД" БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ТАМИРЧИН, ДЭСЛЭГЧ Л.ЭНХРИЙЛЭН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан зарим хүмүүсийг өнөөдөр (2023.12.29) шагнаж, урамшууллаа.
Энэ үеэр спортын салбараас олон улс, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуу үеийн төлөөлөл болсон Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спортын байгууллагын тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэслэгч Л.Энхрийлэн Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо.
Түүний амжилтуудаас дурдвал, -57 килограммын жинд 2013 онд Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,
2016 онд Улаанбаатар Их дуулга тэмцээнээс алтан медаль,
2017 онд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,
2018 онд Дюссельдорфын Их дуулга тэмцээнээс хүрэл медаль,
2019 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль,
2021 онд Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс хүрэл медаль,
2022 онд Улаанбаатар Их дуулга тэмцээнээс алтан медаль,
2022 онд “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,
2023 онд “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, багийн дэлхийн аваргын хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 удаа аваргалж байсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд