loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 48 ДАХЬ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 48 дахь дугаар хэвлэлтээс гарсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба тухайн зарлигуудаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг тус тус эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг тус тус томилсон байна.
Түүнчлэн тус эмхэтгэлд Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Дүрэм батлах тухай, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журмыг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Тухайлбал, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”, “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам”-ыг тус тус баталжээ. “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой хангах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэх, зарцуулахад баримтлах бол “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам”-аар төрөөс олгох ноосны, сүүний, арьс, ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн төрөөс олгох урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журмыг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг тус тус баталсан байна. “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм”-ийг өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад баримтлах бол “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихад баримтлах аж.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд