loader

ТОРГОХ ЯЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ХУРААХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСНААР 14.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь торгох ял, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар 9045 ялтан, этгээдийн 14.4 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.
Үүнээс торгох ял шийтгүүлсэн 7978 ялтны 10.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний 40 хувь буюу 4.0 тэрбум төгрөг, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 1067 этгээдийн 4.4 тэрбум төгрөг, нийт 8.4 тэрбум төгрөгийг улсын орлогод төвлөрүүлсэн байна.
Дээрх торгох ялын биелэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд