loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Ерөнхий газрын үе үеийн удирдлагуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хошууч генерал Ж.Содном, бригадын генерал Д.Батжаргал, бригадын генерал Б.Билэгт, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Д.Загджав, хурандаа Г.Дэндэв, хурандаа Л.Санжаасүрэн болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа Монгол Улсын хөгжлийн үе шаттай ялын бодлогыг уялдуулан зохион байгуулах, хорих ял эдлүүлэх орчин нөхцөлийг сайжруулан хүний жам ёсны эрхийг хангах замаар олон улсын жишиг, стандартад нийцүүлэх, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хууль, эрхзүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн томоохон шийдвэрүүд гарган, байгууллагын түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн удирдлагуудаараа үргэлж бахархаж байдгаа илэрхийлсэн юм.
Мөн үе үеийн удирдлагуудын нөр их хөдөлмөр, зүтгэлээр бий болгосон байгууллагын соёл, үнэт зүйл, бахархал, үлгэр дуурайллыг залуу хойч үе залгамжлан үргэлжлүүлж, ирээдүй, түүхийг бүтээлцэх ариун үйлсээ нэр төртэй биелүүлэх болно хэмээгээд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулснаас гадна залуу алба хаагчдын төлөөлөл удирдлагуудад хандан талархлын үг хэлсэн бол хүрэлцэн ирсэн дарга нар алба хаагчдад өөрсдийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, тууштай ажиллахыг захилаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд