loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХОРИХ АНГИ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, орчин нөхцөл, өвөлжилтийн бэлтгэл ажил, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хоригдол, хоригдогчдын хоол хүнсний чанар, орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалтай танилцах зорилгоор харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжид ажиллалаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй бодлого, чиглэл, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 2023 онд хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Удирдлагын түвшинд анги, байгууллагын үйл ажиллагаа, ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цалинг шат дараатай нэмэгдүүлэх, эрх зүй, нийгмийн баталгааг хангахад бодит тусламж, дэмжлэг үзүүлж буйд алба хаагчид талархаж байгаагаа илэрхийллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд