loader

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын “Спортын 4 төрөлт тэмцээн”-ий волейболын төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид түрүүлж, алтан медаль хүртлээ.
Мөн волейболын шилдэг эрэгтэй тамирчнаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Хувийн хэрэг хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Хосбаяр шалгарлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Тэмцээн шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлийн 57 багц медаль болон шилжин явах цомын төлөө Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 13 агентлаг, байгууллагын алба хаагчид 4 өдрийн турш өрсөлдсөн юм.
Тус тэмцээнүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 43 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн билээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд