loader

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын дунд “Спортын 4 төрөлт тэмцээн” өнөөдөр эхэллээ.
“Спортын 4 төрөлт тэмцээн”-ий шатрын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 6 алба хаагч оролцож, оюун ухаанаа сорьж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн шатар, теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 14 байгууллагын 600 гаруй тамирчин ур чадвар, хурд, хүчээ сорьж, шилдгүүдээ тодруулах юм.
Тус тэмцээнүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийт 43 алба хаагч оролцож байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд