loader

“ЦЭРГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний 9.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цэргийн сэтгэл судлалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт харилцан туршлага солилцох өдөрлөг өнөөдөр (2023.10.24) Хил хамгаалах ерөнхий газарт боллоо.
Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагын сэтгэл зүйчдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлжилт, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг өөрчлөлт, түүний шинж тэмдэг өөрчлөх арга зам, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд шинэлэг судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.
Тус өдөрлөг нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэтгэл судлаач болон мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох боломжийг олгосноороо онцлог байлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд