loader

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДААР МОД ТАРИУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хорихоос өөр төрлийн ялын үр нөлөөг дээшлүүлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох зорилгоор намрын мод тариалалтын ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялтнуудыг татан оролцуулж байна.
Тухайлбал эрүүгийн шийдвэр гүйцэтгэх нэгж нийслэлийн хэмжээнд 4 байршилд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 100 гаруй этгээд монос, улиас, хайлаас, нарс зэрэг нэр төрлийн 1000 гаруй мод тарилаа.
Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байгаа юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд