loader

“ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГ”-ИЙН ГУРАВДУГААР ШАТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэгийн 3 дугаар шатны үзлэг Дорнод аймагт үргэлжилж байна.
Тус үзлэгийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт алба хаагчид хамрагдаж байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой тус үзлэгийн нээлтийн ажиллагаа Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд