loader

“АРӨБАЙТ ИНЛЁГ” ХХК-ИЙН ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛЫН ФИРМТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Арөбайт Инлёг” ХХК-ийн хөдөлмөр зуучлалын фирмтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг өнөөдөр (2023.10.05) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, “Арөбайт Инлёг” ХХК-ийн хөдөлмөр зуучлалын фирмийн ерөнхийлөгч Л.Мөнхөө нар үзэглэв.
Хамтын ажиллагааны хүрээнд хорих ял эдэлж буй хүмүүжигчдэд ажлын дадал суулгах, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх, суллагдсаны дараа тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлах, нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Тус санамж бичгийг байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргүүдийн нэг болох хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, хөдөлмөрийн чиг баримжаа олгох зэрэг ажлуудын үр нөлөө дээшилнэ гэдгийг талууд онцоллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд