loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА АНГИ БАЙГУУЛЛАГА, САЛБАР, НЭГЖИЙН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа хорих анги байгууллага, салбар, нэгжийн дарга нартай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө.
Тус хуралд Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд тус тус санал танилцуулж хамтран ажиллаж байгааг бригадын генерал О.Амарсанаа дурдлаа.
Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, хоригдол, хоригдогч нарын эрхийг хамгаалах, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд