loader

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-423 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги түүхт 50 жилийн ойгоо 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ёслол төгөлдөр эхэллээ.
Тус ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагууд, ахмад ажилтнууд оролцлоо.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын шагналаар шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд