loader

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД БОЛОВСРОЛЫН ЗЭРГИЙН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, Нийгмийн ажлын чиглэлээр нийт 52 сонсогч амжилттай төгслөө.
Төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа Их жанжин Сүхбаатарын талбайд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд оролцож, шилдэг төгсөгч нарт боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгийг гардуулсан юм.
Тус ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), бригадын генерал Д.Дамдинцэрэн нар оролцлоо.
Мөн үеэр сургуулиа амжилттай суралцаж, онц төгссөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөгч, дэслэгч Б.Азжаргал, Б.Анун нар “Онцлох диплом” гардан авч, Дотоод хэргийн их сургуулийн магистрын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр шагнагдав.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөгч, дэслэгч Б.Азжаргал, “Шийдвэр гүйцэтгэх эрх зүйн мэргэжлээр онц дүнтэй, “Онцлох диплом”-той төгсөж байгаадаа баяртай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол 102 жилийн түүхтэй, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага. Тиймээс ч энэ байгууллагын боловсон хүчин болж ажиллахаар сэтгэл шулуудаж, өнөөдөр тавьсан зорилгодоо хүрч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөгч, дэслэгч Б.Анун, “Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, их сургуулиа Шийдвэр гүйцэтгэх эрх зүйн мэргэжлээр онц дүнтэй төгсөж байгаадаа баяртай байна. “Онцлох диплом”-ыг авахад эрдэмтэн багш нар, гэр бүлийнхний минь дэмжлэг чухал нөлөөтэй байсан. Багаасаа төрийн тусгай алба хаагчдыг хүндэлж, хайрлаж ирсэн. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий анхны төрийн цэргийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаар үргэлж бахархдаг. Тиймээс ч энэ салбарын мэргэжлийг сонгож суралцсан” гэв.
Нийт төгсөгчиддөө ажлын өндөр амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд