loader

ГАМШГИЙН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага, сургуулилтыг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгууллаа.
Зарлан мэдээллийн нэгдүгээр дохио дуугарахад өрөөнийхөө аюулгүй хэсгийг сонгон байрлаж, “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримтлан хоёрдугаар дохио дуугарахад толгойгоо халхлан яарч сандралгүй, нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж, “Гүйхгүй, эргэж буцалгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр, гадна аюулгүй талбайд алба хаагчид цуглалаа.

Энэхүү дадлага сургуулилт нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургаж, дадлагажуулах зорилготой юм

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд