loader

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ ГАР БУУНЫ СТАНДАРТ АНГИЛАЛД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд 2022 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.
Алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохын зэрэгцээ буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид амжилттай оролцож, Гар бууны стандарт ангиллын эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Б.Энхтунгалаг, хоёрдугаар байрт Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын Тусгай ажиллагааны төвийн бүлгийн дайрагч, дэслэгч Л.Ангараг, гуравдугаар байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн нярав, дэд ахлагч Ж.Цэвэлмаа нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газар, “Практик буудлагын холбоо” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ДЦШ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ТЕГ, ШШҮХ, ҮБХИС, ДХИС зэрэг 13 байгууллагын 180 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд