loader

Дэд ахлагч Б.Нэргүй алтан медаль хүртлээ

Монголын Үндэсний их сургуулийн нэрэмжит Олон улсын таеквондогийн "МҮИС СUP" нээлттэй тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Арван есөн клубын 450 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин  өрсөлдсөн тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нэргүй насанд хүрэгчдийн 52кг-ийн жинд аваргын алтан медаль, насанд хүрэгчдийн "Түль" төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд