loader

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны шилдэг “Эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарлаа

Завхан аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Завхан аймгийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох зорилгоор гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийн төлөө чиглэсэн үйл ажиллагааг үнэлж 2021 оны “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шалгарууллаа.

Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнгээр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарч, тэргүүн байр эзэлжээ.

Шагналыг аймгийн засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал гардуулан өгсөн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд