loader

“Тусгаар тогтнол-2021” практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах сайдын нэрэмжит “Тусгаар тогтнол-2021” практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төв аймаг дахь Монголын практик буудлагын холбооны буудлагын талбайд боллоо.

Уг тэмцээнд Монголын практик буудлагын холбоо, хамгаалалтын буудлагын холбооны тамирчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 14 баг, 145 тамирчин гар буу /open, standart/, карабин /open, standart/, гар бууны сумтай карабин гэсэн 5 төрөлд өрсөлдлөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг төлөөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Тусгай бүлгийн 2 баг, 8 тамирчин “Гар бууны сумтай карабин”-ы төрөлд оролцлоо.

“Гар бууны сумтай карабин”-ы төрөлд нийт 8 баг өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт Монголын практик буудлагын холбооны “Family” баг 100 хувь, хоёрдугаар байрт Монголын практик буудлагын холбооны “DVC” баг 93.36 хувь, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Force” баг 88.48 хувь оноогоор тус тус медальт байрт шалгарлаа.                                    

Мөн эрэгтэй тамирчдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийн ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Тэмүүлэн хувийн дүнгээр хоёрдугаар байр, эмэгтэй тамирчдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийн энгийн Э.Эна гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр байгууллагуудын удирдлагын дунд гар бууны тэмцээн явагдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн шагналт 4 дүгээр байр эзлэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд