loader

“Нархан” хүүхдийн асрамж, халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтсийн хамт олон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болон шинэ жилийн баярыг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Нархан” хүүхдийн асрамж, халамжийн төв”- ийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, 2 тонн сайжруулсан түлшний дэмжлэг үзүүлжээ.

Кристина Ноблийн хүүхдийн сангийн харьяа уг төвд өнөөдрийн байдлаар 48 хүүхэд амьдарч байгаа бөгөөд тус хэлтэст хөдөлмөр эрхлэн хүмүүжиж буй хүмүүжигч Н.С-ын 4 хүүхэд мөн энэ төвд байдаг байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд