loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.НАНДИНБОЛОР


Овог, нэр: Бямбажавын Нандинболор
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа, бакалавр

Төгссөн сургууль, дамжаа:
Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа;
Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч;
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч;
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга;
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч;
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд