loader

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

 
Сангийн сайдын 2021 оны 102 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын дагуу төлөвлөгөөг батлуулан тайлагнасан.
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр батлагдсан нээлттэй тендер шалгаруулалтын журам, тендер шалгаруулалтын онцгой журмыг мөрдөн  ажиллаж, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу бүх тендер шалгаруулалтыг “tender.gov.mn”-ээр зохион байгуулж, тендер зарласан өдрөөр өдөр тутмын сонинд тендерийн урилгыг нийтэлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар батлагдсан төлөвлөгөөний дагуу цахимаар 4 тендер зарласнаас  дүрэмт хувцас, хэрэглэл түүний үндсэн болон туслах материал худалдан авах тендерт  Багц 1-т “Сүлдэт тэргүүн” ХХК, , Багц №02-т “Ти Эл Ти” ХХК, Багц №03-т “Як трейд” ХХК, Багц №04-т “Эм Эс гармент” ХХК, , Багц №05-д “Өлзийтхан” ХХК, Багц 6, 7, 8, 9, 10, 11-т “Тэс-Эрдэнэ” ХХК, Багц 12-т “Вектор ус дриллинг” ХХК-нууд тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн. Багц 1-12-т  байгууллагууд санал ирүүлсэн боловч ТӨХ-ийн ТШЗ 18.2.5, 18.6-г хангаагүй тул шалгараагүй. Хоол, хүнсэнд 3 багц тендер зарласнаас 4 компани материал ирүүлснээс Багц 1-т “Монмийт” ХХК, Багц 3-т “СБМН” ХХК-ууд хамгийн сайн гэж үнэлэгдсэн. Багц 2-т нэг компани санал ирүүлсэн боловч ТӨХ-ийн ТШЗ 18.2.5-ыг хангаагүй тул шалгараагүй. Даатгалын үйлчилгээний тендерт нэг оролцогч санал ирүүлснээс “Хаан даатгал” ХХК хамгийн сайн үнэлэгдэж шалгарсан. Шатахууны тендерт 1 компани санал ирүүлснээс Петростар ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тул шалгарсан.
 
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд