Овог, нэр: Пэлжээгийн Батзориг
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан
Цол, зэрэг: Хурандаа, эрх зүйн магистр
Төгссөн сургууль, дамжаа:Цагдаагийн академийг эрх зүйч-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан мэргэжлээр;
Цагдаагийн академийг эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн.
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:Хорих 421 дүгээр ангид ерөнхий жижүүр;
Хорих 421 дүгээр ангид төлөөлөгч;
Цагдан хорих 461 дүгээр ангид төлөөлөгч;
Дарь-Эх дэх хэсэгт төлөөлөгч;
Дарь-Эх дэх хэсэгт ахлах төлөөлөгч;
Хорих 409 дүгээр ангид гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга;
Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга;
Хорих 421 дүгээр ангид гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга;
Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-425 дугаар ангийн дарга;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын тасагт байгууллагын аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;
Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг саатуулах байрны дарга;
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн дарга;
409 дүгээр хаалттай хорих ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн дарга;
427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1541 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын даргаар томилогдон ажиллаж байна.