loader

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОГТЛОО

 

Төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Дашдаваа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй болон бусад албаныхан оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах ажилд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ашиглагдаж буй “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем”-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хэрэгцээнд хувь хүн, хуулийн этгээдэд эзэмших, ашиглах эрх олгогдсон газрын мэдээлэл, газрын өмчлөх, эзэмших, эрхийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах, сэргээх албадлагын арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлснээр алба хаагчдын ажлын ачааллыг багасгах, мэдээллийг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд