loader

Баривчлах байрыг шинээр засварлан тохижуулж ашиглалтад оруулахад бэлэн болголоо

2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Цагдаагийн байгууллагаас баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг үе шаттайгаар шилжүүлэн авах бэлтгэл ажил явагдаж байна.

Тус ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь баривчлах байрыг засварлан ашиглалтад оруулахад бэлэн болголоо.

 Уг байр нь нэг дор 25-30 баривчлагдсан этгээдийг хүлээн авах хүчин чадал бүхий теле хяналтын системээр бүрэн хангагдсан, орчин үеийн тоног төхөөрөмжид суурилсан нийтийн хоолны заал, сургалтын танхим, номын сантай юм.

Баривчлах байрыг бүрэн засварлахад Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-өөс 17,5 сая төгрөг, Азийн хөгжлийн сангаас 17,1 сая төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 20 сая төгрөг нийт 54,6 сая төгрөгийн санхүүлжилтээр 317м2 талбайд засварын ажил хийгджээ.

Уг баривчлах байр нь үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон орон нутаг дахь анхны байр болж байгаа юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд