loader

Ахлах ахлагч У.Батбаатарыг “Тэргүүний алба хаагч”-аар шалгаруулжээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон тэргүүний байгууллага болон алба хаагчдыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шагнаж, урамшууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлан ажилласан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч У.Батбаатарыг “Тэргүүний алба хаагч”-аар шалгаруулжээ.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат болон Зөвлөлийн гишүүд гардуулан өгч нийт шагнагдсан байгууллага, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд