loader

ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД “БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН”-НД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан “Буудлагын тэмцээн”-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр Тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээнд Төрийн болон хууль сахиулах байгууллагын 14 багийн 64 тамирчин гар буу, карабин, гар буу-карабин гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн байна. Мөн тэмцээний “Халз буудлага”-ын төрөлд Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч-нохой хөтлөгч С.Дашдэмбэрэл амжилттай оролцож 1 дүгээр байр эзэллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд