loader

“ЭХ ОРНЫ ҮНЭ ЦЭН-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” ЧУУЛГАН БОЛЛОО

Монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Үндэсний бахархал” чуулган өнөөдөр (2024.04.26) Төрийн ордонд боллоо.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан тус чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 800 алба хаагч оролцож, “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Үндэсний чуулганы үеэр толилуулсан урлагийн тоглолтод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд