loader

“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдаан зохион байгууллаа

Дорнод аймаг дахь төрийн албан хаагчдад үндэсний бичгийг сурах эрмэлзэл төрүүлэх, 2025 онд хос бичигт шилжих ажилд бэлтгэх, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааныг 2020 оны 02 дугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад нэгдүгээр байртДорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Шинэ-Учрал, хоёрдугаар байрт Архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Н.Мөнхтуяа, хоёрдугаар шатны шалгаруулалтад нэгдүгээр байрт Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Сугар, хоёрдугаар байрт Мал эмнэлгийн газрын шимэгчлэх, халдваргүй өвчин, малын эм, био бэлдмэлийн хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Саранхүү нар тус тус шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд