loader

ШШГЕГ-аас 35 мянган ширхэг амны хаалт УОК-т хүлээлгэн өгөв

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж буйтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 35 мянган ширхэг амны хаалт оёж Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн ШШГЕГ-ын харьяа нийт найман хорих анги, хоёр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб, байнгын хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчдад халуун хоол цай, аарц, чацаргана, витамин, амны хаалт зэргээр дэмжлэг үзүүлээд байна.
 Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавирусийн халдвар нийт 76 улсад тархаж халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 90433-д хүрчээ. Үүнээс 48 мянга гаруй иргэн эдгэсэн бол гурван мянга гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд