loader

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

 

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн захиалгаар 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн магистрантур, адъюнктур, бакалаврт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг  зарлаж байна.

 

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

 

  • Орос хэлний мэдлэгтэй;
  • Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
  • Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;
  • 17-25 хүртэл насны.

 

Бакалаврт /бэлтгэл/ тавигдах шаардлага:

 

  1.       Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

 

  - Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй  

   ажилласан байх;

  - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

 

  1.       Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

 

- Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй

  суралцаж төгссөн, төгсч байгаа эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд   сургуулийн 1-2  дугаар дамжаанд 3.4-өөс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

 

Магистрантурт тавигдах шаардлага:

 

  • Бакалаврын боловсролтой, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

 

Адъюнкурт тавигдах шаардлага:

 

  • Магистрын боловсролтой, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;
  • Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

 

 

Бүрдүүлэх материал:

 

  • Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;
  • Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
  • Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
  • Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
  • Бүртгэлийн хураамж 25.000/бэлэн/ төгрөг.

 

Бүртгэл:

Бүртгүүлэгч нь 2020 оны  02 дугаар  сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 204 тоотод бүртгүүлнэ.

 

 

Утас:   ШШГЕГ- 70109962

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд