loader

Алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, таван ханатай, иж бүрэн гэр олголоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг “ШШГБ-ын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хамтран хамгаалалтын ажилтан, ахлагч Ө.Ууганцэцэгт 5 ханатай, иж бүрэн гэрийг өнөөдөр /2020.02.10/  гардуулан өглөө.

Хамгаалалтын ажилтан, ахлагч Ө.Ууганцэцэг нь тус байгууллагад 6 дахь жилдээ тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа өрх толгойлсон албан хаагч юм.

Энэ үеэртус ангийн дарга, дэд хурандаа Ц.Хишигбаяр нийт хамт олныхоо өмнөөс ахлагч Ө.Ууганцэцэгт баяр хүргэж, өргөө цагаан гэртэй тав тухтай амьдарч, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүслээ.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд