loader

“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид Жүдогийн УАШТ-нд амжилттай оролцлоо

         Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хороонд хоёр өдөр үргэлжилсэн.

          Тус тэмцээнд “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 81 кг-ийн жинд ОУХМ О.Ууганбаатар, 66 кг-ийн жинд ОУХМ Г.Хэрлэн, 73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар, -100 кг-ийн жинд О.Серик нар амжилттай барилдаж алтан медаль, багийн оноогоороо тав дахь жилдээ нэгдүгээр байранд шалгарлаа.

            Улсын аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн дээрх дөрвөн тамирчныг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба, Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Наранхүү, “Сүлд” биеийн тамир спортын хорооны дарга, хурандаа С.Батсуурь нар хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.  

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд