loader

Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүйн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ахмад ажилтан М.Мөнх-Эрдэнэ, “Цэргийн хүндэт медаль”-аар шагнагдсан 405 дугаар хаалттай хорих Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Батболд нарын шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулж, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд төрийн дээд одон, медаль “Цэргийн хүндэт” медалиар 21, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 1 нийт 22 алба хаагч шагнагдлаа.
Шагнагдсан алба хаагчдын төлөөлөл 405 дугаар хаалттай хорих ангийн Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Энхсоюз, 441 дүгээр нээлттэй хорих ангийн Ээлжийн дарга, ахмад Д.Бүүвэйбаатар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Уранбаяр нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шагналыг нь гардуулан өгөв.

            Төрийн дээд одон медалиар шагнагдсан алба хаагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

            Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ахмад ажилтан М.Мөнх-Эрдэнэ: Би байгууллагадаа 20-дох жилдээ ажиллаж байна. Анх асрагчаас эхлээд л ажилласан. Одоо тогоочоор 10 гаран жил ажиллаж байна. Өнөөдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсандаа баяртай байна. Ажил албандаа хоёргүй зүтгэе гэж бодож байна. Хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлсэн дарга, удирдлага, хамт олондоо маш их баярлалаа.
            405 дугаар хаалттай хорих Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Батболд: Цэргийн тангараг өргөсөн цагаасаа байгууллагадаа нийт 22 жил ажиллажээ. Миний хөдөлмөрийг үнэлж байгаад их баяртай байна. Цэргийн хүн гэдэг өргөсөн тангарагтаа үнэнч, үүнийхээ төлөө залуу халуун нас, бүх л зүйлээ зориулдаг. Өргөсөн тангарагаасаа няцахгүй байх хэрэгтэй гэдгийг залуу хойч үеийн алба хаагчиддаа захиж хэлмээр байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд