loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Мөн энэ үеэр 2019 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан “Хөдөлмөрийн аварга”-уудаа шалгаруулав.

“Хөдөлмөрийн аварга Хүний нөөцийн ажилтан”-аар
  Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Энхтайван, “Хөдөлмөрийн аварга Архив, бичиг хэргийн ажилтан”-аар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Б.Болор-Эрдэнэ, “Хөдөлмөрийн аварга Дэд дарга”-аар 415 дугаар хаалттай хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ц.Шижирбаатар, “Хөдөлмөрийн аварга Төлөөлөгч”-өөр 439 дүгээр хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч Ц.Батсайхан, “Хөдөлмөрийн аварга Ерөнхий жижүүр”-ээр 405 дугаар хаалттай хорих ангийн Ерөнхий жижүүр, хошууч Ц.Шинэбаяр, “Хөдөлмөрийн аварга Ээлжийн дарга”-аар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын Ээлжийн дарга, ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ, “Хөдөлмөрийн аварга Нийгэм, сэтгэл зүйн албаны ажилтан”-аар 405 дугаар хаалттай хорих ангийн Сэтгэл зүйч, хошууч Ш.Өлзийбадрах, “Хөдөлмөрийн аварга Эмнэлгийн ажилтан”-аар 439 дүгээр хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Д.Дагиймаа, “Хөдөлмөрийн аварга Тоо бүртгэлийн ажилтан”-аар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Д.Бат-Эрдэнэ, “Хөдөлмөрийн аварга Харуул хамгаалалтын ажилтан”-аар 417 дугаар нээлттэй хорих ангийн Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Отгонбаатар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Гомбосүрэн, “Хөдөлмөрийн аварга Холбоо, дүрс бичлэгийн хяналтын ажилтан”-аар 421 дүгээр нээлттэй хорих ангийн холбоочин, ахлагч С.Бямбасүрэн, “Хөдөлмөрийн аварга Ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ганбаяр, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мөнхцэцэг, “Хөдөлмөрийн аварга Шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн 121 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Отгончимэг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Болортулга, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 77 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Төмөрхуяг, “Хөдөлмөрийн аварга Санхүүгийн ажилтан”-аар 435 дугаар хаалттай хорих ангийн Ахлах нягтлан бодогч, дэд хурандаа З.Цэцгээ, “Хөдөлмөрийн аварга Аж ахуйн ажилтан”-аар 415 дугаар хаалттай хорих ангийн нярав, ахлах ахлагч П.Энхтуяа, “Хөдөлмөрийн аварга Үйлдвэрийн ажилтан”-аар 441 дүгээр нээлттэй хорих ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, дэслэгч М.Лхагвасүрэн нар тус тус шалгарав.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд