loader

Хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Авилгын эсрэг Олон улсын өдрийг тохиолдуулан Авилгатай тэмцэх газраас санаачлан “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

Уг нэгдсэн зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа С.Өлзийбат, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Бямбасүрэн, хошууч Г.Баярхүү, мэргэжилтэн, хошууч Н.Баттулга, ахлах дэслэгч Ч.Чимидцэрэн, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Ганчимэг нарын 13 алба хаагч оролцлоо.

     Зөвлөгөөнд Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын эерэг ба сөрөг үр дагаварт хийсэн шинжилгээ”,

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Ганчимэг “Авилгын гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдэд тавих хяналт, тулгамдсан асуудал”  сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

Дээрх арга хэмжээнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг хууль, хяналтын байгууллагын удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнөөс Монгол Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамдад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд