loader

Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монголын хуульчдын холбоо, Шийдвэр гүйцэтгэх алба, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хамтран “Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-ны эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөллөөс гадна МУИС-ийн Хууль зүйн сургууль, ДХИС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн төлөөлөл, хуульчид оролцсон.
Нээлттэй хэлэлцүүлгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь эрх зүйн зохицуулалтын үр нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэх, үүсч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, тэдгээрийг арилгах, даван туулах арга хэмжээг тодорхойлох чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжинд оролцогчдоос гаргасан саналыг тусган  эрх бүхий байгууллагад  санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд