loader

Эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/127 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулсан.
Тус зөвлөл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг уялдуулах, нэгтгэн зохион байгуулах, эмэгтэй албан хаагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн баталгааг хангах үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ШШГЕГ болон хотын бүсийн хорих анги, байгууллагуудын 100 эмэгтэй албан хаагчдын төлөөллийг оролцуулсан анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрынХуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, ахмад үеийнхний төлөөлөл бэлтгэл хурандаа Ч.Баяржавхлан, “Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Л.Ганбаясгах, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын захирал Б.Мөнхдэлгэр болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын мэндчилгээг уламжилж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Мөн энэ үеэр ШШГБ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, Жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Хувь хүний хөгжил” мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 407, 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хийж, тулгамдаж байгаа болон цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар харилцан санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээл гарган ажилласан 15 албан хаагчийг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж, өрх толгойлсон 2 эмэгтэй албан хаагчид 5 ханатай гэр олголоо. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Монгол Угсаа констракшн” ХХК-ны зүгээс 3 албан хаагчид мөнгөн тусламж үзүүллээ.
 Цаашид тус зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр орон нутгийн хорих анги, байгууллагуудад ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд