loader

Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Азийн сан”-тай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ёс зүй, хандлагыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ёс зүйн “Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгууллаа.

           Тус сургалтад хамрагдсан алба хаагчид тодорхой сэдвээр ёс зүйн сургалт, семинар явуулахад шаардагдах мэдээ мэдээлэл, хичээлийн агуулгатай танилцсаны зэрэгцээ байгууллагын ёс зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой кейсэд суурилан багт хуваагдаж хэлэлцүүлэг зохион байгуулсан.
           Сургалтаар “Ёс зүй, ёс суртахуун, морал”, “Шударга ёсны ойлголт”, “Төрийн алба хаагчийн ёс зүйн онцлог, төрийн алба хаагчдад тавигдаж буй ёс зүйн шаардлага” зэрэг сэдвүүдээр Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академи, мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын багш нар лекц уншлаа.
       Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, Хуулийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хурандаа Я.Сайнжаргал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, хурандаа Д.Мөнхсайхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Д.Намгэрэл, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад А.Цэнгэл, Хэвлэл олон нийт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Сайнзаяа, Хорих ял эдлүүлэх албаны Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, ахмад Н.Болормаа, 405 дугаар хаалттай хорих ангийн Нийгмийн ахлах ажилтан, хошууч П.Баярбаатар, 409 дүгээр хаалттай хорих ангийн Сургалт, дотоод ажил, хэвлэл мэдээлэл, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэбат, 421 дүгээр нээлттэй хорих ангийн Сургалт, дотоод ажил, хэвлэл мэдээлэл, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Болорцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сургалт, дотоод ажил, хэвлэл мэдээлэл, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Цолмон нар хамрагдлаа.
           Дээрх алба хаагчид цаашид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтын модуль, сургалтад ашиглах гарын авлага боловсруулах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдад ёс зүйн сургалтыг хэсэгчлэн явуулах боломжтой болох юм.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд