loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээний 3 дугаар шат буюу шигшээ тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Тэмцээнд Улаанбаатар хотын “А” болон “Б” бүс, Баруун, Зүүн, Говийн, Хангайн, Хойд  гэсэн нийт 7 бүсэээс шалгарсан 33 анги, байгууллагын 340 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд
               I байрт: 427-р хаалттай хорих анги
               II байрт: Хархорин сум дахь ШШГХ-423-р нээлттэй, хаалттай хорих анги
               III байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
               Шилдэг тоглогчоор: Н.Жавзандолгор (427-р хаалттай хорих анги)
 
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд
               I байрт: 415-р хаалттай хорих анги
               II байрт: 433-р хаалттай хорих анги
               III байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
               Шилдэг тоглогчоор: М.Бат-Эрдэнэ (415-р хаалттай хорих анги)
 
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
               I байрт: 427-р хаалттай хорих анги
               II байрт: Цагдан хорих 461-р хаалттай анги
               III байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
               Шилдэг тоглогчоор: Ж.Болорчимэг (427-р хаалттай хорих анги)
 
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
               I байрт: Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445-р нээлттэй хорих анги
               II байрт: 415-р хаалттай хорих анги
               III байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
               Шилдэг тоглогчоор: Г.Алтангэрэл (Дорноговь аймаг дахь ШШГГ)
 
Шатар эмэгтэй төрөлд
               I байрт: Т.Цэгмид (Ахмадын хороо)
               II байрт: Ж.Намуунбайгаль (435-р хаалттай хорих анги)
               III байрт:Т.Дэлгэрмаа (427-р хаалттай хорих анги)
 
Шатар эрэгтэй төрөлд
               I байрт: Мөнх-Од (Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413-р нээлттэй, хаалттай хорих  анги)
               II байрт: Б.Гансүх (Хөвсгөл аймаг дахь ШШГГ)
               III байрт: О.Хадбаатар (Баянхонгор аймаг дахь ШШГГ)
 
Ширээний теннис эмэгтэй төрөлд
               I байрт: Д.Мэндбаяр (Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага)
              II байрт: Н.Эрдэнэчимэг (Дорноговь аймаг дахь ШШГГ)
              III байрт: Б.Бүрэнтунгалаг (Цагдан хорих 461-р хаалттай анги)
 
 Ширээний теннис (эрэгтэй)
              I байрт: Б.Наранбаяр (Хөвсгөл аймаг дахь ШШГГ)
              II байрт: Т. Ганбат (Ахмадын хороо)
              III байрт: С.Нурлан (Баян-Өлгий аймаг дахь ШШГГ)

Олс таталт
              I байрт: 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг
              II байрт: Цагдан хорих 461-р хаалттай анги
              III байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
 
Байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа батлагдсан удирдамжид заасны дагуу спортын төрөл тус бүрд 1-8 дугаар байр эзлүүлж дараах байдлаар дүгнэсэн. Үүнд:
  1-р байр: 7 оноо
  2-р байр: 5 оноо
  3-р байр: 3.5 оноо
  4-р байр: 2 оноо
  5-8-р байр: 1 оноо тус тус өгч дүнг нэгтгэн гаргасан.
 
  I байрт: 427-р хаалттай хорих анги 20.5 оноогоор 
  II байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 18 оноогоор
  III байрт: Цагдан хорих 461-р хаалттай анги 17.5 оноогоор
  IV байрт: 415-р хаалттай хорих анги 15 оноогоор
  V байрт: Хөвсгөл аймаг дахь ШШГГ 14 оноогоор тус тус эхний 5 байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнд нийт хорих анги, байгууллагууд ач холбогдол өгч баг тамирчдаа сайн бэлтгэн оролцуулсан нь тэмцээнд оролцогчдын цар хүрээ, өрсөлдөөн, тамирчдын ур чадвараас харагдаж байлаа.
 
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд