loader

ШШГБ-ын баг тамирчид шатрын тэмцээнд амжилттай оролцлоо

Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Тагнуулын ерөнхий газрын нэрэмжит шатрын тэмцээнд нийт 19 баг оролцсноос ШШГБ-ын баг 4-р байр эзэлсэн бол Цагдан хорих 461-р ангийн тооцооны нягтлан бодогч, ахмад Б.Өлзийбаяр хувийн амжилтаар 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.  

Тус тэмцээнд ШШГБ-аас 3 баг оролцсон бөгөөд нэгдүгээр багт Баянхонгор аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа О.Хадбаатар, ахмад Б.Өлзийбаяр, ахлах дэслэгч Э.Мөнх-Од, ахмад Х.Сувд-Эрдэнэ, Ахмадын хорооны хоёрдугаар багт Д.Баярцэрэн, Ж.Баярдэлгэр, Ж.Вичеслов, Г.Цэгмэд гуравдугаар багт ахлах дэслэгч Г.Түвшинтөр, дэслэгч Б.Гансүх, ахлагч Д.Тогтмолсүрэн, дэслэгч Ж.Намуунбайгаль нар тус тус оролцов.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд