loader

Ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгт амжилттай хамрагдлаа  

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ажиллалаа.

Тус үзлэгээр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдалд гарч буй ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж, дүгнэн мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

ШШГЕГ нь дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгуулж 96,65 хувь буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Нийт оноо

Хувь

Үнэлгээ

Онооны задаргаа

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт

Албан хэрэг хөтлөлт

Байгууллагын архивын ажил

Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Мэдээллийн технологи нэврүүлэлт

1

2

3

4

5

6

7

3378

96,65%

488

950

970

970

97,6%

95%

97%

97%



Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд:

Тус улсын үзлэгт хамрагдсан 48 харьяа нэгжээс “А” дүгнэгдсэн 21, “В” дүгнэгдсэн 24, “С” дүгнэгдсэн 3 байгууллага байгаагаас нийт анги, байгууллагуудын дундаж оноо 3106,05 буюу 88,7 хувьтай дүгнэгдсэн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд