loader

Зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав

            Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа /2019.11.22/ боллоо.

            Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн  болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.




            Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар  “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 9, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 60, “Хүндэт жуух” бичгээр 95, “Хурандаа” цолоор Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга П.Наранбаатар, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Мөнхзул, “Дэд хурандаа” цолоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр Н.Алтангэрэл, “Хошууч” цолоор 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн харуул хамгаалалтын ахлах байцаагч Л.Ганпүрэв, 409 дүгээр хаалттай хорих ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Д.Содномпил нарын 12 алба хаагч, “Ахмад” цолоор шуурхай удирдлага хяналтын төвийн оператив жижүүр Н.Билгүүн, Хорих ял эдлүүлэх албаны ял албадлагын арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа нарын 14 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор 439 дүгээр хаалттай хорих ангийн сэтгэл зүйч Ц.Пүрэвням, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дотрын эмч Б.Энхболд нарын 13 алба хаагч, “Ахлах ахлагч” цолоор 33, “Ахлагч” цолоор 37, “Дэд ахлагч” 5 алба хаагч шагнагдав.

            Мөн “Хүндэт ажилтан” тэмдгээр 1, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 14, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 33, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 25, “Хүндэт тэмдэг”-ээр 47, “Албаны төлөө-IIIзэргийн тэмдгээр 79, “Баярын бичиг”-ээр 40 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.


       Шагнал гардуулах ёслолын ажилагааны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд