loader

“А” бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын өдрүүдэд амжиллтай зохион байгуулж байна.  Улаанбаатар хотын “А” бүсийн аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, ширээний теннисны тэмцээн 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

            Тус тэмцээний Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, гуравдугаар байрт НШШГГ, эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт 407 дугаар хаалттай, нээлттэй хорих анги, хоёрдугаар байрт ахмад настнуудын баг, гуравдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчид;

            Мөн Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт 405 дугаар хаалттай хорих анги, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, гуравдугаар байрт ахмадын настнуудын баг, эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, хоёрдугаар байрт 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байрт 407 дугаар хаалттай, нээлттэй хорих ангийн алба хаагчид тус тус шалгарлаа.

            Шатрын тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Ахмадын багаас Д.Баярцэрэн, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас А.Отгонжаргал, гуравдугаар байрт НШШГГ-ын багаас Т.Адилбек, эмэгтэйчүүдийн төрлөөс нэгдүгээр байрт Ахмадын багаас Д.Цэгмид, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас А.Отгонжаргал, гуравдугаар байрт НШШГГ-ын багаас Ж.Цэрэнмаа нар шалгарав.

            Ширээний теннисийн эрэгтэйчүүдийн тэмцээнд нэгдүгээр байрт Ахмадын багаас н.Ганбат, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагч Ж.Энхтайван, гуравдугаар байрт НШШГГ-ын багаас Т.Адилбек, эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагч н.Удвалцэцэг, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагч н.Бүрэнтунгалаг, гуравдугаар байрт Ахмадын баг н.Даваа нар түрүүллээ.

            Мөн олс таталтын төрөлд нэгдүгээр байрт 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги, гуравдугаар байрт 405 дугаар хаалттай хорих ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.  

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд