loader

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

            Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд 2019 оны 09 дүгээр сарын 30ы өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.


            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындарга, хурандаа Д.Дамдинцэрэн үйл ажиллагааг нээж, саяхан Монгол Улсад амжилттай зохион байгуулсан Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлын талаар товч мэдэээлэл хүргэж, нийт хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.  

            Үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооны дарга, хурандаа Ц.Мөнхжаргал, төв аппратын ахмадын хорооны дарга, хурандаа М.Цэрэнлхагва нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудад хандаж байгууллагынхаа ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн үргэлж тусалж, дэмжиж байдагт нь талархал илэрхийлэв.

            Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" хөгжмийн салааны уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд